ОХУ-ын Киров хотын Комсомольскийн гудамжинд нэг жаал хүү зургадугаар давхрын тагнаас дүүжлэгдээд хагас цаг болсныг гал түймэр эсэргүүцэгчид аварсан байна. Ээж нь дотроос нь татаж авах, хөршүүд нь туслах гэсэн ч чадалгүй тусламж дууджээ. Жаал хүү цонхоор хэрхэн гарсан, өөрөө үсрэх гэж байсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Азаар жаал хүү гэмтэж бэртээгүй гэнэ.
Сэтгэгдэл (4)