Францын өмнөд нутгийн Марсель хотын гудамжинд баг өмссөн хэсэг танхай этгээд калашниковын автомат буугаар зэвсэглэн гал нээсний улмаас нэг хүн анс барсан эмгэнэлт хэрэг гарлаа гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Даваа гарагийн оройн 17 цагийн үед гурван ч машин хөлөглөсөн тэд Бюссерин дүүргийн соёлын төвийн дэргэд байсан залуус руу гал нээгээд зугтжээ. Шархадсан хүн эмнэлэгт очоод өөд болсон байна. Хэргийн газарт цагдаа, шинжээчид ирсэн ч гэмт этгээдүүдийг барьж чадаагүй гэнэ.