Энэ долоо хоногийн эхээр буюу мягмар гарагт ОАУ-ын Ерөнхий сайд Д. Медведев Ерөнхийлөгч В.Путинд Засгийн газрынхаа бүтцийн талаархи танилцуулгыг хийсэн билээ.
Танилцуулгад дурдснаар тус улсын Засгийн газар нь саобар хариуцсан 10 орлогч сайдтай байхаас гадна 22 яамтай байхаар дурдагдсан байв.
Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 18-нд Ерөнхийлөгч В.Путин шинэ засгийн газрын сайд нарыг томилрх тухай зарлигт гарын үсэг зурлаа. Энэ үеэрээ тэрбээр нэр дэвшигчдийг “Олонд танигдсан, ажлын арвин туршлага дадлагатай, ямар ч ажил үүргийг хүлээлгэхэд бэлтгэгдсэн хүмүүс” хэмээн тэмдэглэсэн юм.
Дмитрий Медведевийн Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар Антон Силуанов ажиллахаар болжээ. Ингэснээр тэрбээр Засгийн газрын санхүү эдийн засгийн асуудлыг хариуцах юм. Антон Силуанов бол Путины ойр дотны хүн бөгөөд түүнийг В.Путины дэвшүүлсэн эдийн засгийн хөтөлбөрүүдийг гардан хэрэгжүүлэх хүн хэмээн хэвлэл мэдээллийнхэн нэрлэж байгаа юм.
ОХУ-ын Засгийн газрын орлогчид
Татьяна Голикова
Алексей Гордеев
Дмитрий Козак
Виталий Мутко
Юрий Борисов
Ольга Голодец
Максим Акимов
Юрий Трутнев
Константин Чуйченко
Хуучин суудлаа хадгалж улиран томилогдсон сайдууд
Гадаад хэргийн сайд Сергей Лавров
Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев
Соёлын сайд Владимир Мединский
Хууль зүйн сайд Александр Коновалов
Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова
Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу
Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров
Спортын сайд Павел Колобков
Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин
Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Максим Топилин
Эрчим хүчний сайд Александр Новак
Шинээр сайд болж байгаа
Хөдөө аж ахуйн сайд Дмитрий Патрушев
Барилгын сайд Владимир Якушев
Байгаль, орчны сайд Дмитрий Кобылкин
Зам тээврийн сайд Евгений Дитрих
Алс дорнодыг хөгжүүлэх яамны сайд Александр Козлов.
Онцгой байдлын газрын дарга Евгений Зиничев
Хойд Кавказын асуудал эрхэлсэн сайд Сергей Чеботарев
Соён гэгээрлийн яамны сайд Ольга Васильева
Дээд боловсрол, шинжлэх ухааны сайд Михаил Котюков
Олон нийттэй харилцах болон цахим хөгжлийн сайд Константин Носков.
Засгийн газрын бүтцэд ямар өөрчлөлт оров
-Боловсрол шинжлэх ухааны яамыг хоёр хувааж Соён гэгээрлийн яам болон Дээд боловсрол, шинжлэх ухааны яам гэж хуваасан. -Соён гэгээрлийн яам ерөнхий боловсролын сургууль болон тусгай боловсролын асуудлыг хариуцах бол Дээд боловсрол, шинжлэх ухааны яам нь шинжлэх ухааны судалгаа, асуудлыг хариуцах ажээ. Үүнээс гадна Шинжлэх ухааны байгууллагын холбооны агентлаг байгуулагджээ.
-Эдийн засгийн хөгжлийн яамнаас худалдааны төлөөлөгчийн газрыг салгаж, Аж үйлдвэр, худалдааны яам руу шилжүүлжээ.
-Росмолодежь болон Рособрнадзор байгууллагууд Засгийн газрын шууд агентлаг болов.