АНУ-д цэргийн нисдэг тэрэг, зэвсэг, байлдааны хэрэгсэл бүхий чингэлгээ техасын Эль-Пасо хотын нэгэн сургуулийн дээвэр дээр хаясан тохиолдол гарчээ. Fox News хэвлэлийн мэдээлснээр бол ослын үеэр хэн нэгэн бэртэж гэмтээгүй, харин сургуулийн барилгад тодорхой хэмжээний хохирол учирсан гэнэ. Хэргийн газарт цагдаагийнхан ирж зэвсэг хэрэгслийг цуглуулан цэргийн баазад хүргэсэн байна. Уг нь цэргийн нэгэн баазад хүргэхээр авч явсан чингэлгээ ийн иргэний байгууламж дээр унагаасныхаа төлөө цэргийн командлал уучлал гуйжээ. Нисдэг тэрэг цэргийн Форт Блисс баазаас явж байсан гэнэ хэмээн известия хэвлэл мэдээллээ.
Сэтгэгдэл (1)