Уэльсийн Эрхэмсэг Хунтайж Хенри болон хатагтай Меган Маркл нар 5 дугаар сарын 19-д Виндзорийн шилтгээн дэхь Гэгээн Жоржийн сүмд хуримлана.
Өнгөрсөн 11 дүгээр сард сүй тавьснаас хойш тэд Их Британи улсаар тойрон айлчлал хийсэн бөгөөд энэ хугацаанд ард иргэдээс ирж буй дэмжлэгт гүнээ талархаж буйгаа илэрхийлжээ.
Хунтайж Харри бол хатагтай Маркл хуримын өдрөөрөө аль болох олон нийтийг хамруулах хүсэлтэй байгаа юм. Иймээс Британийн муж бүрийн Лорд-төлөөлөгч нар олон нийтийн ажилд өндөр хувь нэмэр оруулж идэвхитэй оролцдог 1,200 иргэнийг энэхүү тэмдэглэлт баярт оролцуулахаар нэрийг нь дэвшүүлсэн. Эдгээр иргэд өөрсдийн хийдэг ажил, сайн үйлсийн аян зэргийнхээ талаар хэвлэл мэдээллийнхэнтэй хуваалцаж байгаа. Тэдний хуримыг тохиолдуулан залуу манлайлагчид болон нийгмийн сайн сайхны төлөө бахдам ажилуудыг хийж буй иргэдийн амжилтыг тэмдэглэх боломж олдож буйд сүйт хосууд туйлын баяртай байна.
Хунтайжийн ээжийн эгч дүү нар тус хуриманд оролцох бөгөөд Уэльсийн гүнж Дианагийн эгч Жэйн Фелловс авхай хуримын ёслолд зориулан үг хэлнэ.
Улаанбаатар дахь Британийн Элчин сайдын яам гэрлэх ёслолын ажиллагааг Монгол Улсад амьдарч буй Британи иргэд, ЭСЯ-тай хамтран ажилладаг Монголчуудтай хамт шууд дамжуулалтаар үзэх аж.