Өмнөд Солонгосын Улсан хотын химийн үйлдвэрт өчигдөр хлорын хий алдагджээ. Үүний улмаас 13 ажилтан нь хордож эмнэлэгт хүргэгдсэн талаар “Ёнхап” агентлаг мэдээллээ.
“Hanwha Chemical” химийн үйлдвэрт ажилласан шинжээчдийн дүгнэлтээр нөөцийн сав руу хлорын хий дамжуулдаг хоолой хагарсан гэжээ. Үйлдвэрийн энэхүү осолд өөр ямар нэгэн шалтгаан байгаа эсэхийг тодруулахаар шинжээчид ажиллаж байгаа аж.
Хлорыг дан байдлаар нь хөдөө аж ахуй, эмнэлэг, үйлдвэрлэлд ихээр хэрэглэдэг. Ундааны сав, эд зүйлсийг ариутгахад хлорыг ашигладаг ч хлорын хий нь хүний биед хор хөнөөл учруулна.