Хятадад хувийн OneSpace Technology компанийн бүтээсэн анхны арилжааны пуужин OS-X пуужинг амжилттай хөөргөж туршлаа. Ашигтай жин нь 100 кг ачааг тойрог замд хүргэх чадалтай эл зөөгч пуужинг тус улсын баруун хойд нутгийн хөөргөх талбайгаас энэ 17-ны өглөөгүүр хөөргөсөн байна. Энэ бол Хятадад хувийн компани төслийг нь гаргаж, угсарсан анхны хатуу түлшт зөөгч пуужин юм хэмээн rbc.ru хэвлэл мэдээлжээ.