АНУ-Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтаас болж өчигдөр зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байсан хоёр Солонгосын сайд нарын дээд хэмжээний уулзалтыг Пхеньян цуцалсан билээ.
Уулзалтыг цуцалсан шалтгаанаа Пхеньян “Хамтарсан цэргийн сургуулилт бол өдөөн турхирсан үйлдэл” хэмээн мэдэгджээ.
Хоёр Солонгосын удирдагчид болох Мун Жэ Ин болон Ким Чен Ун нар өнгөрсөн сарын 27-нд Панжунмон тосгонд уулзахдаа дээрх дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар тохиролцсон юм.
Пхеньян дээд хэмжээний уулзалтыг цуцлахаас гадна ирэх зургаадугаар сарын 12-нд Сингапурт болох ТРАМП-КИМ нарын уулзалтыг цуцалж болзошгүй хэмээн Вашингтоныг сүрдүүлсэн байна.
Цагаан ордон Пхеньяны мэдээ ГЭНЭТИЙН байсан хэмээн мэдэгдэж, ямар шалтгаанаар Хойд Солонгос бодлоо өөрчлөхөд хүрсэн болохыг судалж, зөв замд нь оруулахаа олон нийтэд амлаад байна. Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн Майк Помпео “Хойд Солонгос сүрдүүлгээс үл хамааран ТРАМП-КИМ нарын уулзалтад бэлтгэх болно. Ерөнхийлөгч Трамп энэхүү уулзалтад ихээхэн ач холбогдол өгч байгаа. Хойд Солонгосын гэнэтийн мэдэгдэлд тэрбээр ихэд цочирдсон” гэж мэдэгджээ.
Тэрбээр хоёр ч удаа Пхеньянд нууцаар айлчилсан бөгөөд энэ үеэр удирдагч Ким Чен Унтай уулзаж, тус улсад хоригдож буй гурван иргэнээ амжилттай суллуулсан билээ.
Сэтгэгдэл (8)