2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвийн хоёр цамхгийг дайрсан халдлагад өртөж биеийн эрүүл мэнд болон сэтгэл санааны хохирол амссан 16,8 мянга орчим хүнд нийт 3,7 тэрбум тэрбум долларын нөхөн төлбөр олгожээ. Энэ талаар 11/09 хохирогсдод нөхөн төлбөрийн сангийн ерөнхий зохицуулагч Рупа Бхаттачариа пүрэв гарагт мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжууллаа.
Тайланд 2001 оны есдүгээр сарын 11-нээс энэ оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацааг хамруулсан байна. “Тус санд ирж байгаа өргөдөл бүхэн энэ аймшигт өдөр амьдрал нь үндсээрээ өөрлөгдсөн хувь хүний амьдрал” гэж Бхаттачариа онцолсон байна.
16 жилийн өмнө лалын “Аль-Каида” зэвсэгт бүлэглэлийн алан хядагч 19 хүн зорчигч тээврийн дөрвөн онгоц барьцаалан хоёр нь Нью”Йорк дахь Дэлхийн худалдааны хоёр өндөр цамхгийг мөргөсөн бол нэг нь АНУ-ын Батлан хамгаалах яам Пентагоны байшинг чиглэсэн юм. Дөрөв дэх нь Вашингтоныг чиглэн ниссэн ч замдаа Пенсильван мужийн Шенксвилл хотоос холгүй сүйрсэн юм. Энэ халдлагын улмаас 2977 хүн амь алдсаны 72 нь цагдаагийн ажилтан байжээ.