Сири дэх Ираны цэргийн хэдэн арван байгууламж руу Израиль агаараас дайрч цохилт өглөө. Тавдугаар сарын 10-ны шөнөөр Израилын Голаны өндөрлөг дэх баазаас 20 орчим пуужин харваж Сири дэх ираны “Аль-Кудас” хүний байрыг довтолсон байна. Дайралтын үеэр багаар бодоход гурван хүн амь алджээ. Дайралтад израилын F-15 болон F-16 онгоцууд оролцож 60 орчим пуужин харвасан байна. Үүний зэрэгцээ израильчууд “газар”газар” ангиллын 10 гаруй пуужин харважээ.
Ираны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Бахрам Касеми энэ талаар “Израйлын сионистуудын нэг бус удаагийн ийм дайралт нь Сирийн тусгаар тогтнолд аюул учруулахын зэрэгцээ, олон улсын гэрээ конвенцыг зөрчиж байна” гэж мэдэгдсэн байна.
Харин Америкийн засаг захиргаа ираны цэргийн ажиллагаа нь олон улсын энхтайван, тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна хэмээн бусад орнуудын төлөөлөгчдөд уриалсан байна.