АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзах улс, сар өдрөө өөрийн твиттертээ дэлгэсэн байна. “Миний Ким Чен Унтай уулзах удаан хүлээсэн уулзалт зургадугаар сарын 12-нд Сингапурт болно. Бид энэ түүхэн энэ арга хэмжээг дэлхий дахины энхтайвны төлөө хийхээр хэн хэн нь хичээж байна” гэж Трамп бичжээ.
Үүний өмнө хоёр гүрний удирдагчдын уулзалтыг Монгол, Сингапур, ОХУ-ын Владивосток гэсэн гурвын газрын аль нэгэнд болж магадгүй гэж өмнөд Солонгосын YTN телевиз мэдээлж байсан юм. Америкийн тал болохоор Сингапурыг илүүтэй анхаарч байсан бол Умард Солонгосын хувьд агаараар 4700 км нисэх учраас таалагдахгүй байгаа юм гэж телевизийн суваг баталж байсан. CNN болохоор Трамп Сингапур юм уу, саяхан хоёр Солонгосын тэргүүнүүдийн уулзсан Өмнөд Солонгосын хил дээрх цэрэггүй бүсийн Панмунжон тосгон гэсэн хоёр хувилбараас сонгосон нь энэ гэж байна. vedomosti.ru мэдээллээ.