Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээрийг Вашингтон завсарлуулна гэснийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж Ираны парламентын гишүүд АНУ-ын төрийн далбааг шатаасан байна. Иран улс хэлэлцээрт өөрийн үүргээ биелүүлэхгүй, байнга зөрчиж байна хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэний дараа энэ явдал болжээ.
YouTube-т орсон бичлэг дээр депутатуудын нэг нь индэр гараад АНУ-ын далбааг зурсан цаасаа асаагуураар шатааж бусаддаа харуулж байгаа нь гарч байна. Цааш шаталгүй унтрахад хэд хэдэн депутат асаагуур барин индэр лүү гүйж иржээ. Үүнээс гадна депутатууд Тегераны цөмийн хөтөлбөрийн тухай хэлэлцээрийн хуулбарыг бас шатаасан гэнэ.
Энэ тавдугаар сарын 9-нд Цагаан ордонд цөмийн хэлэлцэрийг зөрчиж байгаа Тегераны эсрэг шинэ хориг тавих, үүнийг ирэх долоо хоногоос мөрдөж эхлэх тухай мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (1)