Хятадын Худалдааны сайд Жун Шань болон Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Хиросигэ Сико нар “Худалдаа үйлчилгээний салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх тухай” санамж бичигт гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурах үеэр мөн Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар байжээ.
Түүнчлэн Хятадын хөгжил, шинэчлэлийн улсын хороо болон Худалдааны яам Японы ГХЯ болон тус улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамтай хамтран “Хятад болон Японы гуравдагч зах зээлд хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Одоогоор Хятад болон Японы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тогтворжлуулах, шинэ өсөлтийг бий болгох чиг хандлага ажиглагдаж байна гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ. 2017 онд хоёр талын худалдааны нийт хэмжээ 300 тэрбум ам.долларт хүрсэн байна.