ОХУ-д энэ жилтийн эхний улиралд Тамхины эсрэг хууль зөрчигчдөөс хураасан торгуулийн хэмжээ 30 сая рублийг давлаа гэж тус улсын Хэрэглэгчдийн мэргэжлийн хяналтын газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Энэ хугацаанд хууль зөрчсөн нийт 2,6 мянга орчим тохиолдол гарсны нэг мянга гаруй нь хууль бусаар тамхи борлуулж байсан худалдааны ажилчид, 700 гаруй нь жирийн иргэд гэнэ. “Эдгээр хүмүүсийг торгосон торгуулийн хэмжээ 30 сая рубль давсан” гэж хяналтын байгууллагын албан сайтад дурдсан байна.
ОХУ-д 2013 оны зургадугаар сараас эхлэн хэрэгжиж байгаа тамхины эсрэг хуулиар зоогийн газар, кафе, соёл, спорт, боловсрол, эрүүл мэнлийн байгууллага төмөр замын буудал, нисэх буудал, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбайд тамхи татахыг хориглосон юм.