Умард Солонгосын эрх баригчид солонгос гаралтай америкийн гурван иргэнийг эх оронд нь дайсагнасан үйл ажиллагаа явуулсан хэмээн хөдөлмөрийн лагерьт илгээгээд байснаа сулласан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео тус улсад айлчилж удирдагч Ким Чен Унтай уулзсаны дараа солонгос гаралтай номлогч Ким Дон Чхол, политехникийн багш Тони Ким, Ким Хак Сон нарт ийн өршөөл үзүүлжээ.
БНАСАУ ийнхүү америкийн иргэдэд өршөөл үзүүлснийг Японы ерөнхий сайд талархан баяр хүргэсэн байна. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч дональд Трамптай утсаар ярьсныхаа дараа сэтгүүлчдэд “Умард Солонгос америкийн гурван иргэнийг сулласан нь маш том ололт. Бид энэ алхмыг талархан хүлээж авч байна” гэжээ.