Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс АНУ-ыг гаргах тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд зарласны дараах өдөр буюу өнгөрсөн лхагва гарагт Ираны парламентын хэсэг бүлэг депутат АНУ-ын далбааг шатаажээ. Тус үйл явдлыг харуулсан дүрс бичлэгийг “YouTube" цахим хуудаст тавьсан байна.
Парламентын гишүүдийн нэг нь индэр дээр гарч цаасан дээр хэвлэсэн АНУ-ын далбааг харуулах бөгөөд уг цаасаа шатаахыг оролдоно. Эхний удаад цаасыг шатаах гэсэн оролдлого бүтэлгүйтэх хэдий ч хэсэг бүлэг депутат ирж цаасыг шатаахад нь тусалж байгааг бичлэгээс харж болох юм.
Далбаанаас гадна өөр нэгэн цаас шатаажээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, тэр цаас нь Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрийн тухай гэрээний хуулбар байсан аж.
Депутатууд эсэргүүцлээ ийнхүү илэрхийлэх үеэрээ америкийн эсрэг уриа хашгирсан нь бичлэгээс харагдах бөгөөд дараа нь шатаж буй цааснуудаа газарт хаяж, дээр нь гишгэлж эхэлсэн байна.