Хятадын Тяньжин хотын шүүх Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Сунь Жэнцайд бүх насаар нь хорих ял оноолоо гэж CNN телевиз мэдээлж байна.
Шүүх түүнийг авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзсэн байна. Жэнцай 2002-2017 оны хугацаанд нийтдээ 27 сая доллараар үнэлэгдэх мөнгө, эд зүйл авлигад авсны мөрдөн шалгах явцад тогтоожээ. Гэмт этгээд ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, гомдол гарган шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй гэсэн байна.
Телевиз Сунь Жэнцайг нэгэн үе БНХАУ-ын өнөөгийн удирдагч Си Зиньпинийг залгамжилж хятадын төр барьж магадгүй хүн гэж яригдаж байсныг тэмдэглэсэн байна.
Хятадын эрх баригчид Си Зиньпин даргынхаа эхлүүлсэн авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд 2013 оноос хойш энэ хэрэгт холбогдсон 1,34 сая албан тушаалтанд зохих шийтгэл оноогоод байгаа юм. ХКН-ын Төв комиссын мэдээлснээс үзэхэд тэдний 648 мянга орчим нь бага хэмжээний авлигын хэрэгт холбогдсон тосгон, гацааны албан тушаалтан байна. Энэ ажлын хүрээнд намын бүх байгууллагын бараг 95 хувь болох 155 мянган анхан шатны байгууллагад шалтгалт хийсэн юм байна.
Сэтгэгдэл (3)