АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун хоёрын уулзалтын бэлтгэлийг Сингапурт хангах үүргийг Цагаан ордны төлөөлөгч өгсөн гэдгийг хэвлэлүүд олж мэдсэн байна. Төрийн тэргүүнүүдийн уулзалт хоёр солонгосын хил дээрх Панмунжон тосгонд болно гэж өмнө нь мэдээлж байсан юм.
Хоёр удирдагчийн түүхэн уулзалт болох газар хугацааг гурав хоногийн дотор мэдээлнэ гэснийг тавдугаар сарын 9-нд CNN-ийн сурвалжлагч Цагаан ордын албаны хүнд сануулахдаа Сингапурын тухай дурдахад тэрээр тайлбарлахаас татгалзжээ. Гэхдээ Трампын засаг захиргааны төлөөлөгч Сара Сандерс хэвлэлийн брифинг дээр үг хэлэхдээ Төрийн тэргүүнүүдийн уулзах газар, хугацаа тодорхой болсоон гэсэн байна. Нарийн ширнийг тэрбээр дэгэхээс татгалзсан ч тун ойрын өдрүүдэд зарлана гэснийг rbc.ru мэдээллээ.