Оросын “Мегафон”, Газпромбанк, “Ростех”, USM Holdings компаниуд хамтран “МФ технологии” (МФТ) компанийг үүсгэн байгууллаа.
Шинэ компанийн зорилго нь дижитал үйлчилгээг хөгжүүлэх, тэр дундаа дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэгдэх ажээ.
USM Management компанийн ерөнхий захирал Иван Стрешинский хэлэхдээ шинэ компаний өвөрмөц платформийг бий болгохоор зорьж байгаа ажээ. Энэ хүрээнд санхүүгийн дижитал хэрэгслийн тусламжтайгаар бүхэл бүтэн цогц экосистемийг бий болгохоор зорьж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологи, санхүүгийн үйлчилгээний шилдэг мэргэжилтнүүдийг цуглуулах төлөвлөгөөтэй байна.
Шинэ зорилгын хүрээнд “Мегафон” компани өөрийн эзэмшдэг Mail.Ru Group-ийн хувьцааг шинэ МФТ-д нийлүүлж байна. “Мегафон” А ангиллын 11,5 сая хувьцаа эзэмшдэг. Энэ нь Mail.Ru Group-ын саналын хувьцааны 58,87 хувь юм
Эх сурвалж: РИА НОВОСТИ