ХОЁР СОЛОНГОСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
Өмнөд болон Хойд Солонгосын тэргүүн нарын уулзалт албан ёсоор эхэллээ. Энэхүү уулзалт Өмнөд Солонгосын талд байх хилийн өндөр хамгаалалттай бүс Панмунжомд болж байгаа юм. Энэхүү түүхэн уулзалтыг сурвалжлахаар гадаадын олон орны хэвлэл мэдээллийн сэтгүүлч нар Өмнөд Солонгост хүрэлцэн ирээд байгаа аж. энэхүү уулзалтад тал бүрээс долоо, нийт 14 хүн оролцох аж. Хоёр орны тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь цөмийн зэвсэг устгах, энх тайван болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудал аж.