Израйлийн цагдаагийн ажилтан Бен Дерри гэгч 2014 онд өсвөр насны Палестин хүүгийн аминд хүрсэн юм.
Бейтуна тосгоны ойролцоо хэсэг палестинчууд үймээн дэгдээсэн бөгөөд уг үймээнийг Израйлийн цагдаагийнхан хүчээр дарсан түүхтэй.
Энэ үеэр 17 настай Надем Нувара гэх хүүг Бен Дерри буудан хөнөөсөн байна.
Үймээнийг сурвалжиж байсан “CNN” агентлагийн зураглаач дээрх үйл явдлыг камертаа буулгажээ. Надем Нувара хүүгээс гадна дахин нэг өсвөр насны хүү Израйль цагдаа нарын гарт амиа алдсан ч өнөөг хүртэл түүний аминд хүрсэн этгээдийг олоогүй буй юм.
Иерусалим хотноо болсон шүүх хурлаар цагдааг буруутай хэмээн үзэж, есөн сарын хоригдох ялаар шийтгэсэн байна.
Хохирогчийн тал шүүхийн шийдвэрийг “Хэтэрхий сул” хэмээн мэдэгдэж, шүүх танхимд үймээн дэгдээжээ.