БНАСАУ-д аялаж байсан хятадын жуулчдын автобус осолдож 32 хүн амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Мөн хоёр хүн хүнд бэртэн эмнэлэгт хэвтсэн бөгөөд тус улсын удирдагч Ким Чен Ун тэдний эмнэлэгт эргэж очсон юм.
БНХАУ-аас Хойд Солонгос улсад суух элчин сайдын яамны ажилтнууд амь насаа алдсан жуулчдын цогцсыг өчигдөр галт тэргээр эх орон руугаа буцаасан ба энэ үеэр удирдагч Ким Чен Ун очиж эмгэнэл илэрхийлжээ.
Тэрээр элчин сайдад хандаж "Амь насаа алдагсдын гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье, бид бүх хариуцлагыг хүлээнэ" хэмээсэн байна.