БЭЭЖИН. /ТАСС/. Хятадын эрдэмтэд сүүлчийн шатандаа орсон уушигны хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй хоёр төрлийн маш үр дүнтэй эм гарган авчээ. China Daily сонинд мэдээлснийг үзвэл, шинэ төрлийн эмүүд нь эмэнд маш ихээр дасал болсон өвчтөнүүдэд үр дүнгээ өгч байгаа аж.
Эхний эмийг анлотиниба гидрохлорид, хоёрдахийг нь фруквитиниб гэж нэрлэсэн бөгөөд эхнийхийг нь гадаадын 30 гаруй эмнэлэгт клиник туршилтад оруулжээ. Эрдэмтдийн ярьснаар, уг эм өвчтөний насыг хэдэн сараар уртасгасан байна.
Шанхай хотын Цээжний хөндийн эмгэг судлалын эмнэлгийн амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Хань Баохуэй-гийн ярьснаар, анлотиниба гидрохлорид эм нь хавдрын томролтыг саатуулж, хавдрыг тэжээгч судсыг бөглөдөг ба уг эмийг энэ ондоо багтаан иргэдэд хүртээмжтэй болгох ажээ.
Хоёрдахь эм болох фруквитинибыг олон оронд туршсан бөгөөд үр дүнтэй болох нь батлагдсан байна.
Статистик мэдээллийг үзвэл, Хятад улсад жил бүр 4,2 сая гаруй хүн хорт хавдартай гэж оношилогддог ба уушигны хорт хавдар нь хамгийн ихээр үхэлд хүргэдэг өвчин юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг