Тэрбум хүнтэй зах зээлтэй БНХАУ-д элдэв төрлийн хэрэг гарах нь бий. Хар, тамхи хүний эд эрхтэний наймаа багагүй гардаг талаархи мэдээлэл цахим ертөнцөд тэнүүчилдэг. Саяхан тус улсын Гуандун мужийн хууль хүчний байгууллагынхан 1,3 тонн хар тамхи хураан авсан байна. Энэ нь, ойролцоогоор нэг тэрбум юань бөгөөд 160 сая ам.доллартай тэнцэх аж.
Уг хэрэгт холбоотой 10 хүнийг баривчилж, саатуулаад байгаа юм байна.