ОХУ аугаа их орны буюу хоёрдугаар дайнд ялсны 73 жилийн ойн баяраа энэ жил тэмдэглэнэ. Улаан талбайд болох цэргийн парадад зэвсэгт хүчний бүх төрлийг хамарсан арван мянган цэргийн албан хаагч оролцох мэдээлэл байна. Мөн 120 орчин үеийн, шинэ зэвсэгт техник оролцохоор эхний цуваа Москва хотын орчим ирсэн байна.
Энэ жилийн ялалтын баяраар Оросын арми шинэ төрлийн ямар техник үзүүлэх бол хэмээн ажиглагчид хүлээж сууна. Парадад шинээр 215 морины хүчтэй хөдөлгүүр бүхий “Тигр” хуягт тэргээс гадна “Ракушка” нэртэй хуягт тээвэрлэгч "БТР-МДМ" болон пуужингийн “Панцирь-С1” комплекс, пуужин эсэргүүцэгч “Корнет-Д” комплекс зэргийг үзүүлэхээр зэхжээ. Үүнээс гадна танкийн довтолгоог дэмжигч “Терминатор” БМПТ машиныг парадад танилцуулахаар болсон байна.
Цаашлаад "КАМАЗ"-ын суурь дээр үйлдвэрлэгдсэн “Мустанг” нэртэй байлдааны шинэ машин, “Патруль” нэртэй хуягт машин, пуужингийн “ТОР-М2” суурь хуягт, хамгаалалтын “Тайфун-К” хуягт машин зэрэг зэвсгийн сүр хүчээ харуулахаар болжээ. Ийнхүү хойд хөршийнхөн ялалтын баяраа нижгэр тэмдэглэх бэлтгэлээ базаагаад эхэлсэн байна. Баярын өдөр шинээр өшөө олон зэвсэг, техник харуулах нь дамжиггүй биз ээ.
Сэтгэгдэл (12)