Их долоо хэмээн нэрлэгдэх улсууд Украины зүүн хэсгийн нөхцөл байдалтай уялдуулан ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж магадгүй хэмээжээ. Тодруулбал, Канадын Торонто хотод болсон уулзалтад оролцсон Их долоогийн орнуудын гадаад хэргийн сайд нарын гаргасан мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Уг мэдэгдлийг Канадын гадаад хэргийн яамнаас тараасан ажээ.
Энэ талаархи мэдэгдэлд “Оросын үйлдэлтэй уялдуулан хязгаарлалтын нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд бид бэлэн байна. “Их долоогийн” улсууд Украиныг бүрэн дэмжиж, олон улсын хүлээн зөвшөөрсөн хил хязгаарын хүрээнд тус улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө байх болно” гэж онцолсон байна.
Гэхдээ бүс нутгийн хямрал болон дэлхийн тулгамдсан асуудлаар Оростой цаашид ч хамтран ажиллах гэнэ.