АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон арлын Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзсан байна. Уулзалт АНУ-ын Флорида мужийн Мара Лаго эдлэнд болжээ. Хоёр тал худалдааны “Чөлөөтэй, шударга, тэгш зарчим” гэрээ байгуулахаар хэлэлцсэн ч нийтлэг ойлголтод хүрээгүй аж. Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Шинзо Абэ “Гурван зарчимт худалдааны гэрээний асуудлаар хэлэлцэхийг хоёр тал зөвшөөрсөн. Хоёр талт чөлөөт худалдааны гэрээг Америкийн тал сонирхлоо. Гэвч Номхон далайг дамнасан түншийн харилцааны гэрээ нь хоёр орны хувьд хамгийн сайн сонголт гэж Японы тал үзэж байгаа” гэж хэлсэн байна.
Харин Трампын хувьд “Би Номхон далайг дамнасан түншийн харилцааны хүрээнд шийдвэрээсээ буцахыг хүсэхгүй байна. Бусад улс орон татгалзахын аргагүй гэрээний төсөл санал болговол хүлээж авна. Америк, Японы хоёр талт чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг хүсч байна. Хэрвээ энэ гэрээг байгуулбал, сүүлийн үед Америкийн талаас боловсруулсан ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүний гаалийн татвараас Японыг чөлөөлөх болно” гэж мэдэгджээ. Үүнээс гадна Шинзо Абэтай хэлэлцээр хийснийхээ дараа “Номхон далайг дамнасан түншийн харилцааны сэдвээр АНУ-д болзол тавих хэрэггүй. Хоёр талт чөлөөт худалдааны гэрээ АНУ-д тохирно” хэмээн жиргэсэн байна.