Өчигдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэтай хэвлэлийн хурал хийх үеэрээ Дональд Трамп удахгүй болох Хойд Солонгосын удирдагчтай хийх уулзалтын талаар зарим мэдэгдэл хийжээ.
Трамп “Бид энэ улстай өмнө нь хэзээ ч ийм түвшинд харьцаж байсангүй. Маш их амжилттай уулзалт болно гэж найдаж байна. Хэрвээ үр дүнгүй болохоор бол бид уулзаад ч хэрэггүй” гэж хэлсэн байна.
Тэр цааш нь мөн уулзалтын дундуур орхиж гарах боломжтойгоо мэдэгджээ. “Хэрвээ үр дүнгүй болохоор байвал уулзалтыг би хүндэтгэлтэйгээр орхин гарах болно” гэж Трамп хэлсэн байна.
Трампын энэ үг Ким Жон Унд өгсөн сануулга бололтой.
Тагнуулын Төв Газрын дарга Майк Помпео өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Солонгост зочилж, Ким Жон Унтай нууцаар биечлэн уулзсан гэдгийг Трамп өчигдөр мөн баталжээ. Энэхүү урьдчилсан уулзалт амжилттай болсон нь дээд хэмжээний уулзалтыг мөн үр дүнтэй болно гэсэн найдвар төрүүлж байгааг АНУ-ын ерөнхийлөгч хэлсэн байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (13)