Сирийн иргэдэд туслах хүмүүнлэгийн ажлыг хариуцсан НҮБ-ын төлөөлөгч “Дайны улмаас он гарсаар 700 мянга гаруй иргэн орон гэргүй болсон байна. Үүнээс гадна нэн яаралтай тусламж үзүүлэх хэрэгцээ, шаардлага улам нэмэгдсээр байгаа” гэж мэдэгдлээ. Мөн энэ талаархи шинэчилсэн төсвийг олон улсын нийгэмлэгт танилцуулсан байна.
Сири дэх НҮБ-ын МУТИС бүс нутгийн хүмүүнлэгийн ажлыг хариуцсан төлөөлөгч 13-нд сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр “Дайны хор уршгаар ердөө ганцхан жилийн дотор 700 мянган иргэд орон гэргүй болсон бөгөөд Сирийн төв зах болон Туркын хил орчмын дайн байлдааны улмаас тэдгээр иргэдийн тоо улам нэмэгдсэн” гэж тайлбарлажээ.
Хүмүүнлэгийн тусламжийн гол эх үүсвэрийг бүрдүүлэгч олон улсын нийгэмлэгийн санд энэ онд 35 тэрбум ам.доллар шаардагдахаас 15 хувь буюу дөнгөж таван тэрбум ам.доллар хуримтлагдсан байгаа юм байна.
Энэ сарын 25-ны өдөр Бельги улсад зохиогдох олон улсын хурал зөвлөгөөнөөр улс орнууд төсвийн зарцуулалтаа тайлагнаж, зээл тусламжийн хэмжээг ихэсгэх тал дээр нааштай хариу ирүүлнэ хэмээн хүлээж байгаагаа илэрхийлжээ.
Л.Мөнхнаран
Эх сурвалж: NHK