Өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт энэ оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6,8 хувиар өсчээ. Хятадын засгийн газар энэ оны эдийн засгийн өсөлтийн хувийг өмнөх оны 6.5 хувиар тооцож байсан нь давсан үзүүлэлттэй гарсан байна. Нөгөөтэйгүүр, Америктай хийх гадаад худалдааны асуудал хурцдаж байгаагийн зэрэгцээ өнөөг хүртэл эдийн засгийн үзүүлэлтийг доош татаж байсан импортын асуудал дахин тулгарвал, дотоодын үйлдвэрлэлд ч сөрөг нөлөө үзүүлж, эдийн засгийн өсөлтийг сааруулж болзошгүйд тэд санаа зовниж буй аж.
Л.Мөнхнаран
NHK