Японы эдийн засагт асар их өөрчлөлт авчрах нэгэн жижиг арлыг нээн илрүүлжээ. Номхон далайд орших энэ арал Японы эдийн засагт хэр хэмжээний өөрчлөлт авчрах бол. Уг арлыг “Тоглоомыг өөрчлөгч” гэж нэгэн эдийн засагч нэрлэжээ. Мөн энэхүү аралд “төсөөлөшгүй их нөөц бий” гэж хайгуулын багийн шинжээч өгүүлсэн байна.
Энэ бол шавар 16 сая тонн жинтэй цул аж. Гэвч уг шаварт дэлхийд ховорт тооцогдох олон тооны эрдэс бодис агуулагдаж байгаа нь тогтоогджээ. Тухайлбал, ухаалаг утас, пуужингийн систем, алсын зайн мэдрэх төхөөрөмж, цахилгаан хөдөлгүүрт автомашин зэрэг өндөр технологийн төхөөрөмжүүдэд ашиглаж болохуйцаас гадна камерийн линз, утасны дэлгэцэд ашигладаг иттрий гэх нэг төрлийн металл байгааг илрүүлсэн аж. Япон эргээс 1200 км-ын зайтай Минамитори хэмээх жижиг арлын ойролцоо эрдэс бодисоор баялаг 16 сая тонн шаварт Диспросигийн 730 жил, тербигийн 420 жил, иттрийгийн 780 жилийн нөөц агуулагдаж байгаа гэж Японы судлаачдын багаас гаргасан нийтлэлд бичжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн нийт хэрэгцээ шаардлагыг хангах хэмжээний их нөөцтэй бий гэсэн үг юм. Шинэ эх үүсвэрийн үзүүлэлтээс харвал “Нөөцийг тун ойрын хугацаанд олборлох бололтой.
Шинжээчдийн хийсэн судалгааны тайлан: https://www.nature.com/articles/s41598-018-23948-5.pdf
Л.Мөнхнаран
CNN
Сэтгэгдэл (3)