Сирийн дотоодын дайныг тойрсон асуудалд Америкийн эсрэг байр суурьтай байгаа Туркийн Гадаад хэргийн сайд Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/-ын ерөнхий нарийн бичгийн дарга Jens Stoltenberg-тэй уулзаж, НАТО-ын гишүүн орнуудтай хамтын ажиллагааг нягтлахын зэрэгцээ хойшид ч Орос, Ирантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлэхээ онцлон тэмдэглэлээ.
Америкийн талаас Туркэд аюул заналхийлж байгаа Сирийн дотоод дахь Куртыг дэмжиж байгаа бол Турк улс Асадын засгийн газартай хамтарч байгаа Орос, Ирантай ч холбоо тогтоох болсон. НАТОГИЙН гишүүн орнуудын хувьд Америкийн эсрэг байр суурьтай байгаа нь илэрхий болж байна.
Үүний зэрэгцээ НАТО-ын Stoltenberg энэ сарын 16-ны өдөр Туркийн нийслэл Анкарт айлчилж, Гадаад хэргийн сайдтай уулзалт хийсний дараа “ НАТОГИЙН ТӨЛӨӨ ТУРК УЛС, ТУРКЫН ТӨЛӨӨ НАТО БАЙГАА”-г дурдаад, Турк улстай харилцаагаа улам зутаатгах бодлоо илэрхийллээ.
Гадаад хэргийн сайдын зүгээс “ Манай улс Оростой хүчирхэг харилцаатай” хэвээр байгаа хэмээн дурдаад, Асадын засгийн газрын талаар Орос болон Ирантай холбоо тогтоож, бие даасан гадаад бодлогыг авч хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.
Л.Мөнхнаран
NHK