Дайны хөлд нэрвэгдсэн Сири улсыг сэргээн босгох үйлсийг өрнүүлэх асуудлыг хөндсөн байна. Тус улсын Ерөнхийлөгч Башар Асад саяхан ОХУ-ын депутатууттай уулзах үеэрээ энэ талаар ярьсан байна. Тэрбээр "Барууны эвслийнхний агаарын цохилт нь Сирийн ард түмнийг НАТО-гын орнуудаас айхгүй болоход тусаллаа. Улсаа сэргээн босгоход наад зах нь 10-15 жил шаардагдана" гэдгийг онцолжээ.
Төрийн Думын төлөөлөгчид болон Арабын Сири улсын парламентын холбооны хамтарсан уулзалтын зохицуулагч Дмитрий Саблин "Сирийн ард түмэн саяхан болж өнгөрсөн цохилтын дараагаас НАТО-ын орнуудаас айхаа болилоо хэмээн Ерөнхийлөгч Асад мэдэгдсэн бөгөөд мөн Сири улс Барууныхны дарамт шахалтыг үл харгалзан өөрийн тусгаар тогтнол, бие даасан байдлаа үргэлжлүүлнэ гэдэгт тус улсын Ерөнхийлөгч онцгой анхаарал хандууллаа” хэмээн мэдэгдсэн байна.
Асадтай хийсэн уулзалтын дараа Саблин сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, Сири улсын дэд бүтцийг сэргээн босгоход 400 тэрбум ам.долларын санхүүжилт зайлшгүй шаардлагатай байгааг дурдсан ажээ.