Утга зохиолын Нобелийн шагналтныг тодруулдаг Шведийн Академийн тэргүүн Сара Даниус тус хорооны гишүүн эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдсоны улмаас албан тушаалаасаа огцорлоо. Нобелийн утга зохиолын хорооны гишүүд Стокгольм хотноо гурван цаг гаруй хуралдсаны эцэст Сара Даниусыг албан тушаалаас нь огцруулахаар шийджээ.
Нобелийн утга зохиолын хорооны гурван гишүүнийг өнгөрсөн долоо хоногт энэ дуулиант явдалд холбогдсон учир албан тушаалаас нь түдгэлзүүлсэн билээ. Хорооны гишүүнийг шууд халах тухай дүрэмд заагаагүй тул цаашид хорооны үйл ажиллагаанд оролцох эрхийг нь хасч буй аж.
Утга зохиолын хорооны гишүүн бэлгийн дарамт үзүүлж ёс суртахууны алдаа гаргасан нь Шведийн Академи, Нобелийн шагналын нэр хүндийг унагаж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байна.
Сануулахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Шведийн өдөр тутмын нэгэн сонинд Утга зохиолын хорооны нэр бүхий гишүүний бэлгийн дарамтанд орсон гэх 18 эмэгтэйн гомдлыг хүлээн авснаар энэ хэрэг мандаж, эзэн холбогдогчид нь нэг нэгээр тодорч эхэлсэн юм. Шведийн Академи эмэгтэйчүүдэд ёс бус хандаж, бэлгийн дарамт учруулсан хорооны гишүүнийг ажлаас нь халж, бүх шагнал, цолыг нь хураан авсан.
Сэтгэгдэл (1)