Эх болсон дэлхийн үр шимийг хамгийн ихээр хүртдэг хэрнээ хамгийн харгис ханддаг амьт биет нь хүн төрөлхтөн гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Хязгааргүй шунал, хэзээ ч үл ханах хүсэл шунал, замбараагүй хэрэглээгээ гүйцээхийн тулд бид шинжлэх ухаан, технологийг хөгжүүлж, асар том үйлдвэр байгуулсан. Хэдийгээр шинжлэх ухааны нээлт бүр, техник технологийн хөгжлүүд биднийг алхам алхмаар урагшлуулж хүний оюун ухааны гайхамшийг мэдрүүлж буй мэт боловч нөгөө талд амьдрах орчин нөхцлийг маань устгаж буй билээ. Харамсалтай нь үүнийгээ бид өөрсдөө анзаардаггүй. Анзаарч харсан, түүнийг сануулж буй нэгнийгээ огтхон ч тоодоггүй. Хүн төрөлхтнөөс болж мөхлөө хүлээж буй эх дэлхийн сэтгэл эмзэглүүлэм дүр төрхийг хуваалцья.
Сэтгэгдэл (4)