АНУ, Их Британи, Франц зэрэг холбоотон орнуудын хамтарсан арми Сирид цохилт өгч эхэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын зэвсэгт хүчинд Сирид цохилт өгөхийг зөвшөөрсөн байна. Трамп Сирийн Засгийн газар химийн зэвсэг хэрэглэхээ зогсоох хүртэл цохилтоо үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.
АНУ болон холбоотон орнууд энэхүү цохилтоо өнгөрсөн долоо хоногт Сирийн Дума хотод Сирийн армийн цэргүүд химийн зэвсэг хэрэглэсний хариу арга хэмээн тодорхойлж байгаа юм.
Трамп Сирид цохилт өгснөөр Башар Аль-Ассадыг дэмждэг ОХУ болон Иранд дайн зарлаж буй хэрэг билээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны албаны хүний мэдээлснээр Сирид явуулж буй цэргийн ажиллагаанд тус улсын тэнгисийн цэрэг болон байлдааны нисэх хүчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр орой болох зүйл бол Сирийн хувьд төгсгөл гэжээ.
Гэрчүүдийн мэдээлж буйгаар Сирийн Дамаск хотод хүчтэй дэлбэрэлтүүд болж, тэнгэрт хилэн улаан гал дүрэлзэж байгаа гэнэ. Сирийн төв телевиз хотын судалгааны төв мөн дэлбэрсэн талаар мэдээлсэн байна. АНУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Пентагоноос мэдэгдэл хийхдээ “Сирид өгч буй цохилт бол Башар Аль-Ассадад өгч буй тодорхой мессеж” гэжээ. АНУ, Их Британи, Францын армийн хамтарсан хүчин Сирид гурван газарт цохилт өгч байгаа ажээ. Гэхдээ ОХУ-ын цэргийн бааз байрлаж буй газраас цохилт холуур өнгөрчээ. Сирид цохилт өгөхдөө АНУ-ын арми маш олон төрлийн зэвсэг хэрэглэсний дунд Улаан тэнгист байрлуулсан тэнгисийн цэргийн шумбагч хөлөг онгоцноос пуужин харвасан ажээ.
АНУ болон холбоотнуудад Сирид цохилт өгөхгүй байхыг уриалж байсан АНУ дахь ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов Сирид өгсөн цохилтын үр дагавар маш аюултай үр дагаварт хүргэхийг анхааруулсан байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Сэтгэгдэл (11)