Сирийн дотоодын дайн үргэлжилсэн хэвээр. Зүүн Курд мужид өгсөн агаарын дайралтын улмаас олон хүний амь эрсдэж, шархаджээ. Америк болон Европын холбооны мэдэгдсэнээр Сирийн засгийн газар нь “Химийн найрлагатай зэвсэг”-ийг ашиглан уг дайралтыг хийсэн байж болзошгүй гэнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас энэ сарын 11-ний өдөр Сирийн эмнэлгүүд рүү зөөвөрлөсөн 500-аад хүний өвчний шалтгааныг агаараас хаясан тэсрэх бөмбөгд “хордсон” гэж тодорхойлжээ. Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал тааруу, амьсгалахад хүндрэлтэй байгаа аж. Амиа алдсан 43 хүний үхлийн шалтгаан ч тэсрэх бөмбөгтэй холбоотой болох нь тогтоогджээ. ДЭМБ-аас Сирийн засгийн газарт болон бэртэж гэмтсэн хүмүүст туслах эмнэлгийн ажилтнуудыг Сири рүү илгээхээ мэдэгдсэн байна.
Л.Мөнхнаран, Эх сурвалж: NHK гадаад мэдээ