Герман Сирид явагдаж магадгүй цэргийн ажиллагаанд оролцохгүй гэж Канцлер Ангела Меркель хэлснийг "Süddeutsche Zeitung" сонин дамжуулсан байна.
"Бид арга хэмжээний бүх л спектрыг авч үзэх ёстой. Бид НҮБ-ын Аюулгүй зөвлөл, Олон улсын химийн зэвсгийг хориглох агентлагийн шийдвэрийг дэмжих болно" хэмээн Меркель мэдэгджээ.
Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон "Сирийн лидер Башар Ассад химийн зэвсэг хэрэглэсэн нь баримттай" гээд Доналд Трамптай байнга харилцаатай байгаа гэлээ. Сирийн байдлыг хурцатгахгүйг тэрээр хэлжээ. "Гэхдээ бид бүх зүйлийг дур мэдэн хийж байгаа дэглэмийг зүгээр үлдээхгүй" гэжээ.
Дөрөвдүгээр сарын 11-нд Трамп цахим хуудсандаа Америкийн пуужингуудыг Сирид угтахдаа бэлэн байхыг Орост санууллаа. Үүнээс тав хоногийн өмнө Сирийн арми Дума хотыг исламын дайчдаас чөлөөлөх ажиллагааг хэлүүлсэн. Хожим босогчдын мэдээллийн дагуу Дума хотод хлорын бөмбөг хаясан тухай Reuters мэдээлсэн байлаа.
"Америкийн лидер дөрөвдүгээр сарын 11-нд Дамаскийг шийтгэнэ. Мөн түүнийг дэмжиж байгаа Орос, Иран хоёрыг ч цээрлүүлнэ" гэсэн юм. ОХУ-ын талаас "Сирид цохилт өгвөл ноцтой үр дагавартай" гэж АНУ-д сануулсан.
Сэтгэгдэл (1)