Германийн автомашин үйлдвэрлэгч томоохон компани Би Эм Би-д ажиллаж байсан Герберт Диссийг “Волксвагенг” компани суудлын автомашины брэнд тасгийн эрхлэгч, захирлын үүрэгт ажилд томилж, цахилгаан хөдөлгүүрт машины зах зээлд томоохон хувьсгал авчирна гэдгийг онцоллоо.
Волксваген компаний Захирлуудын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Диссийг томилсноо албан ёсоор мэдэгдсэн байна.
Дисс өмнө нь “Волксвагены” суудлын автомашины брэнд тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Тэрбээр “Автомашины зах зээлд том өөрчлөлт гарч байгаа өнөө үед Волксвагены хувьд цахилгаан болон дижитал хувьсгалаас хоцрохгүй хөл нийлүүлэн алхах нь чухал” гэдгээ шинэ ажилд томилогдсоныхоо дараа олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ онцолжээ.
Эх сурвалж: NHK