Бразилийн Порту-Алегри хотын бүс нутгийн шүүхийн шүүгч тус улсын Ерөнхийлөгч асан Лула да Сильвад баасан гарагийн 17.00 цагаас өмнө цагдаагийн газарт очин бууж өгч, шүүхээс ногдуулсан ялаа эдэлж эхлэхийг анхааруулсан захирамж бүхий баривчлах зөвшөөрөл олгосон байна.
“Ерөнхийлөгч асан Лулагийн хувьд, түүний хашиж байсан албан тушаалын нэр хүндийг харгалзан Куритиба хотын цагдаагийн газарт сайн дураараа очих боломжийг би түүнд олгож байна” гэж шүүгчийн шийдвэрт дурджээ.
Лула да Сильва-г авлигын хэрэгт буруутган яллаж, энэ оны нэгдүгээр сард түүнд 12 жил нэг сар шоронд хорих ял ногдуулсан юм. Бразилийн Дээд шүүх түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах өргөдлийг өнгөрсөн лхагва гарагт хэлэлцээд хангахаас татгалзаж, шоронд хорих зөвшөөрөл олгосон байна.
Сэтгэгдэл (2)