Өчигдөр Туркийн ерөнхийлөгч Эрдоган, ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Ираны ерөнхийлөгч Хасан Роухани нар Туркийн нийслэл Анкара хотод болж буй Сирийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцож, Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах талаар гурван орон нийтлэг ойлголтод хүрлээ гэв.
Хаалттай уулзалтын дараа, Турк, Орос, Иран гурван орон хамтран уулзалтын үр дүнг танилцуулсан юм. Хамтарсан мэдэгдэлд "Улс төрийн аргаар зохицуулах нь Сирийн асуудлыг шийдэх цорын ганц үр ашигтай арга зам мөн, зэвсгийн хүчээр Сирийн хямралыг шийдэх боломжгүй.
Турк, Орос, Иран гурван орон терроризмын эсрэг тэмцэх нэрийдлээр Сирийг хагалан бутаргахыг эсэргүүцэж, Сирийн бүрэн эрх, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эрс хамгаалах болно" гэж тэмдэглэлээ.
Гурван орны удирдагчид "Сирийн мөргөлдөөнийг намжаах бүсийг батлан даасан орны хувьд Турк, Орос, Иран гурван орон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол, Астанагийн энхийн хэлэлцээний дүр дүнг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, гал зогсоох гэрээг хамгаалж, Сирийн мөргөлдөгч талуудыг үүрд гал зогсоохыг биелүүлэхийн ахиулах болно. гурван орон Сирийн нутаг дахь Лалын улс, Ал Кайда зэрэг террорист бүлэгллийг хамтран устгах болно" гэжээ.
Сэтгэгдэл (2)