АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын 1333 нэр төрлийн 50 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг 25 хувиар нэмэгдүүлэх болсноо зарласан. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Засгийн газрын холбогдох байгууллага өчигдөр үдээс хойш АНУ-ын шар буурцгийн шош зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, авто машин, химийн бүтээгдэхүүн, нисэх онгоц зэрэг бүтээгдэхүүний гаалийн татварыг 25 хувиар нэмэгдүүлэх хариу арга хэмжээ авах болсноо мэдэгджээ.
БНХАУ-ын Сангийн яам болон Худалдааны яамны холбогдох албан тушаалтнууд мэдэгдэхдээ “Хятад улс ухаалаг, хүлээцтэй байж аргагүйн эрхэнд хариу арга хэмжээ авч байна. Хятад улс гаднын ямар нэг дарамт шахалтад бууж өгөхгүй бөгөөд хэрвээ худалдааны дайн өдөж байгаа бол бид ч бас зохих хариу өгөх болноу гэжээ.
Хятадын Худалдааны сайдын орлогч Ван Шөүвэнь Хятад улс АНУ-ын 50 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүний татварын хэмжээг нэмэгдүүлж байгаа нь аргагүйн эрхэнд авч байгаа арга хэмжээ юм, Энэ сарын 3-ны өдөр АНУ 301 тоот шалгалтаар Хятадын 50 тэрбум орчим бараа бүтээгдэхүүний татварыг нэмсэн. АНУ олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа зөрчиж байгаа бөгөөд Хятадын эрх ашгийг хохироож, эдийн засгийн аюулгүй байдалд нь заналхийлээд зогсохгүй дэлхийн эдийн засгийн сэргэлт болон тогтвортой байдалд нөлөөлж байна. Тийм учраас бид зохих хариу арга хэмжээ авч ёстой болсон” гэсэн байна.
АНУ-ын шар буурцгийн шошийн Хятадад экспортолж байгаа хэмжээ нийт экспортын бүтээгдэхүүнийх нь 62 хувийг эзэлдэг байна. 2017 онд АНУ-ын БНХАУ-д экспортолсон шар буурцгийн шошийн хэмжээ Хятадын уг төрлийн барааны импортын 34.39 хувийг эзэлсэн байна.
Сэтгэгдэл (1)