ОХУ-ын эрх баригчидтай харилцаагаа сайжруулах зорилгодоо хүрэхийн тулд Оросын талаар баримтлах чиг шугамаа чангатгах нь зүйтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөхүүд түүнд итгүүлж чадсан байна. Энэ тухай телевизийн NBC суваг Америкийн удирдагчийн тамгын газрын албан тушаалтны хэлснийг иш татан мэдээлжээ.
Телевизийн сувгийн эх сурвалжуудын мэдэгдсэнээр, Трамп үнэхээр Оростой харилцаагаа сайжруулах бодолтой байгаа ба энэ байр сууриа тууштай баримталж байгаа аж. “Оростой илүү сайн харилцаатай байх нь АНУ-д ач тусаа өгнө хэмээн тэр үзэж байгаа бөгөөд үүндээ итгэдэг. АНУ-ын ерөнхийлөгчийн үзэж байгаагаар, хоёр улсын харилцааг сайжруулах зорилго биелэх нь түүний хувийн гавьяа болох бөгөөд олон мөргөлдөөнийг, тэдгээрийн дотор Сирийн хямралыг зохицуулахад АНУ-д тус дөхөм үзүүлэх юм байна” гэж тус телевизийн мэдээнд тэмдэглэсэн байна.
Гуравдугаар сарын 20-нд Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярихдаа АНУ-ын засаг захиргаа уралдан зэвсэглэлээр хөөцөлдөж эхлэхэд бэлэн байгаа ба энэ өрсөлдөөнд АНУ ялна гэж анхааруулсан ажээ. Харин Оросын талын мэдээлснээр, хоёр улсын удирдагчид ажил хэрэгч яриа өрнүүлж, олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, хоёр талын харилцаанд хуримтлагдсан хүндрэлүүдийг арилгах арга замын талаар ярилцсан байна.