Ирэх долоо хоногт АНУ-ын Айова хотод Дэлхийн Цомын аварга шалгаруулах чөлөөт бөхийн олон улсын тэмцээн зохион байгуулагдах юм.
Жил бүр болдог уг тэмцээнд дэлхийн чөлөөт бөхийн шилдэг найман баг уригддаг.
Гэтэл ОХУ дахь АНУ-ын элчин сайдын яамны ажилтнуудын тоог хоёр хоногийн өмнө Москвагийн шийдвэрээр бууруулсны улмаас Оросын бөхчүүдэд виз олгох ажиллагаанд хүндрэл гарсан тул энэ удаагийн тэмцээнд оролцуулах боломжгүй болсныг өчигдөр зохион байгуулагчид мэдээлжээ.
Пүрэв гарагт Скрипалийн хэрэгтэй холбоотой маргааны улмаас ОХУ Москва дахь Америкийн элчингийн 60 ажилтныг хөөх шийдвэр гаргасан юм. Үүний үр дүнд спортын арга хэмжээний виз олгох үйл ажиллагаа тасалдсан гэж мэдээлжээ.
АНУ-ын Чөлөөт Бөхийн Холбооны гүйцэтгэх захирал Рич Бендер Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнд Оросын тамирчид оролцох боломжгүй болсонд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Уг тэмцээнд Монгол, Энэтхэгийн бөхчүүд ирэхээр болсныг тэр мэдэгдсэн байна.
Дэлхийн Цомын тэмцээнд АНУ-аас гадна Монгол, Энэтхэг, Гүрж, Азербайжан, Япон, Куба, Казахстаны бөхчүүд өрсөлдөхөөр болжээ.
Эх сурвалж: Yahoo Sports
Сэтгэгдэл (2)