Энэ долоо хоногийн эхээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Бээжинд нууцаар айлчилсан нь гэнэтийн, сонин содон үйл явдал болсон юм.
Кимийг Бээжинд байх хугацаанд Хятадын эрх баригчид интернэт сүлжээнд хатуу хориг тавьж, хүндэт зочныхоо нэрийг бичих, хайх боломжийг бүрэн хориглосон байна. Өөрөөр хэлбэл иргэд Ким Жон Уны нэрийг ямар ч хувилбараар бичих боломжгүй болоод байжээ. Хоригт орсон нэрнүүдэд “Ким Жон Ун”, “Гуравдугаар тарган”, “Хойд Солонгос”, “Гуравдугаар тарган Ким” зэрэг хувилбарууд байсан гэнэ.
Уг хатуу хориг өчигдөр буюу Лхагва гарагт Ким Жон Уныг нутаг буцсаны дараа буцаад цуцлагдсан байна.
Харин хориотой байх үед интернэт хэрэглэгчид Ким Жон Уныг янз бүрийн нэрээр хочлон хэлэлцэж байжээ. Тэдний ихэнх нь “галт тэрэгтэй тарган хүн” (Хятадаар 胖坐火车) хэмээн нэрлэж байсныг эх сурвалжууд мэдээлсэн байна. Үүнийг галиглавал “пан зуо хуоче” гэдэг ажээ.
Мөн зарим хүмүүс илүү найрсаг үгээр “зүүн хойд зүгээс ирсэн зочин”, “хөршийн дүү” гэж нэрлэж байсан байна.
Хятадын эрх баригчдын интернэт орчинд тавьдаг хяналт нь дэлхийд байхгүй маш хатуу чангад тооцогддог юм.
Сэтгэгдэл (2)