Хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн Энхтайвны шагналт Малала Юсуфзай охин 2012 онд талибуудад буудуулж шархдан Английг зорьсноосоо хойш анх удаа эх орондоо очжээ.
Түүний Исламабад дахь Беназир Бхуттогийн нэрэмжит олон улсын нисэх буудалд буун эцэг эхтэйгээ уулзаж буй видео бичлэг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаар цацагдсан байна.
Малала 2012 онд 14 настайдаа талибуудад буудуулж, мэс засал хийлгэхээр Лондонг зорьсон юм.
Энэ үеэр нисэх буудлыг хүчлэн хамгаалалтад авсан байжээ. Эрх баригчид ард иргэд хэтэрхий мэдрэмтгий хандахаас болгоомжилж, түүний аяллыг чандлан нууцалж байсан аж. Энэ жил 20 настай Малала Пакистанд өөрийн тэргүүлдэг “Малала” сангийнхаа ажлаар ирсэн бөгөөд дөрөв хоног ажиллах юм байна. Энэ хоорондоо Ерөнхий сайд Шахид Хаган Абасситай уулзах гэнэ.
Малалагийн суусан машин /Зүүн гар талын/ Исламабадын нисэх буудлаас гарч байгаа нь.