"2030 он гэхэд Энэтхэг, Франц, Орос, АНУ, Хятад хамгийн хүчирхэг зэвсэгт хүчинтэй байна" гэж "The National Interest" сэтгүүлд цэргийн шинжээч Роберт Фарли бичсэн байна. “Оросын арми 2030 онд үхлийн аюултай хүчин хэвээр байх авч ноцтой асуудлуудтай тулгарсаар байх болно. Технологийг нэвтрүүлэх нь түүний хувьд ирээдүйн том асуудлыг гаргана” гэж тэр дүгнэжээ. Оросуудын бас нэг асуудал нь тэд заавал цэргийн алба хаалт, гэрээт цэргийн албаны истемүүдийн хооронд гацсан явдал гэж тэр хэлж байна. "Европын орнуудаас зөвхөн Франц л хүчирхэг Зэвсэгт хүчнээ хамгаалан үлдэнэ. Харин АНУ энэ салбарт давамгайлсан хэвээр байна" гэжээ. Энэтхэг, Хятад хоёр одоо зэвсгийн бүхий л төрлийг эзэмшсэн ба 2030 он гэхэд тэдний чанар улам сайжирна гэж шинжээч дүгнэжээ.
Сэтгэгдэл (1)