Хятадын засаг захиргааны тусгай бүс Макао хотын Нийгмийг Аюулаас Хамгаалах Цагдаагийн Байгууллага өчигдөр тус хотод сүүлийн үед гарсан гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал зохион байгуулжээ.
Энэ үеэр цагдаагийн төлөөлөгч Монголын иргэн хоёр эрэгтэй олон нийтийн газарт халаасны хулгай хийж байгаад баригдсаныг мэдээлсэн байна. Тэдний цүнхнээс хоёр ширхэг гар утас илэрснийг эхэндээ хулгайн эд биш, өөрсдийн өмч гэж мэдүүлжээ.
Гэвч гар утасны нууцлалын кодыг мэдэхгүй байсан гэнэ. Харин хулгайн хэргийн хохирогч эмэгтэй өөрийн гар утсыг таньж, кодоо зөв оруулснаар Монголчуудын хулгай илчлэгдсэн байна.
Баривчлагдсан этгээдүүд нь 50 настай Монгол эмэгтэйн тусламжтай хулгай хийдэг байсан нь мөн илэрчээ. Эдгээр гурван хүнд зохих шийтгэлийг оноохоор бэлдэж байгааг цагдаагийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (4)