Шанхай хотын утасны бүхээгнүүд олонд эрэлттэйн дээр замаар явах хүний харааг хужирласаар ирсэн. Харин хувийн гар утас дэлгэрснээс хойш хүмүүс гудамжны утсыг тоохоо больжээ.
Хятадын Цахилгаан холбоо Шанхай дахь салбартайгаа хамтран хүмүүсийн сонирхлыг татах үүднээс Шанхай хотын дүүргүүдийн утасны бүхээгнүүдийг мини номын сантай болгосон байна.
Энэ нь Ухаалаг хотын хөгжлийн төслийн нэгээхэн хэсэг болохыг хотын удирдлагууд онцолсон. Уг санааг өнгөрөгч ням гаригаас хэрэгжүүлж эхэлжээ.
Өнөө үед Шанхай хотынхон эдгээр утасны бүхээгийг ихэвчлэн яаралтай тохиолдолд л ашигладаг болсон. Харин утасны бүх бүхээг өндөр хурдны wifi-тай аж.
Үүний тусламжтай хүмүүс хурдан бөгөөд тогтвортой интернэт үйлчилгээг ашигладаг байна.