Ажил олгогч нь өөрийн ажилтныг ажлын бус цагаар цахим шуудангаа шалгаж, хариулахыг шаардах нь Нью Йорк хотынхны хувьд гэмт хэрэгт тооцогдох цаг айсуй.
Ажилтны “салгагдах-disconnect” эрхийг хамгаалах хуулийн төслийг тус хотын зөвлөл ирэх Пүрэв гарагт хэлэлцэхээр болжээ. Хэрвээ энэ хууль хэрэгжвэл ажилтнууд дарга, менежэрээсээ ажлын бус цагаар ирсэн имэйлийн талаар Нью Йорк хотын хэрэглэгчийн эрхийг хамгаалах газарт мэдээлж, шалгуулах боломжтой болно. Хэрвээ дарга нь буруутайд тооцогдвол торгууль төлөх ажээ.
Ийм хууль яригдаж байгаа анхны засаг захиргаа Нью Йорк хотынх биш. 2017 онд Франц улс мөн ийм хуулийг баталсан байдаг.
Францын хууль 50 ба түүнээс дээш тооны ажилтантай компаниудад үйлчилдэг бол Нью Йорк хотын журам 10-аас дээш ажилтантай байгууллагад үйлчлэх гэнэ.
Германы Вольксваген компани ажлын бус цагаар өөрийн имэйл сервэрийг унтраадаг болсон нь мөн ажилтнуудынхаа амрах цагийг хүндэтгэсэн хэрэг гэнэ.
Сэтгэгдэл (1)